Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг болж байна
2024.01.31

Бүсчилсэн хөгжлийн хэлэлцүүлэг болж байна

Сэлэнгэ аймаг, Мандал сумын МСҮТ, ерөнхий боловсролын 4-р сургууль, Баян суудал 3-р багийн өрхийн эрүүл мэндийн төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцлаа.

Мөн Мандал сумын иргэдтэй уулзаж бүсчилсэн хөгжлийн бодлого, хөдөө аж ахуйн урамшуулал, нийгмийн даатгалын багц хуулиудын талаар мэдээлэл өгч иргэдийн санал сэтгэгдлийг сонслоо.

Сумын иргэдээс:

  • - Хамтын тэтгэврийн тухай хууль хэдэн оноос хэрэгжих вэ?
  • - Эмнэлэг асуудалтай байна. Заавал ч үгүй хот руу орж үзүүлэх хэрэгтэй болоод зардал чирэгдэлтэй цаг хугацаа барж байна.
  • -Элэгний с вирустэй болчихсон, вирусийн эмээ Сэлэнгэ аймгаасаа ав гээд байгаа. Энд олдохгүй юм аа яаж авах вэ? гэх зэрэг асуулт асууж, санал бодлоо чөлөөтэй солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn