2024.02.05
Сэлэнгэ аймгийн аваргууд тодорлоо
Баянгол сумын Гонир багийн малчин Б.Балжинням Сэлэнгэ аймгаас тодорсон 2 дахь “Улсын Хошой аварга малчин”-аар шалгарлаа.
34 жил тасралтгүй малчин хийж буй тэрбээр Монгол Улсын Засгийн газраас мал аж ахуйн талаар баримталж буй бодлого шийдвэрийг өөрийн мал маллах арга ухаантай хослуулан, малын үүлдэр угсаагаа жил бүр тогтмол сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ нэмэгдүүлэн ажиллаж хонин сүрэг нь цэвэр Баяд үүлдэр, үхэр сүрэг нь Хар тарлан, Казакийн цагаан толгойт, Талын улаан үүлдрээр өсгөж байна.
2018 онд Улсын “Аварга малчин”-аар шалгарсан бол ийнхүү 6 жилийн дараа “Улсын хошой аварга малчин”-аар шалгарсан байна. Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хувь нэмрээ оруулж буй та бүхэндээ сайн, сайхныг хүсэн ерөөе.
ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН ЖИЛДЭЭ “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН”-ООР ШАЛГАРЧЭЭ