2024.03.14
БЕЛАРУСЬ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦАХ, ДАДЛАГА СУРГАЛТАД ХАМРУУЛАА
Монгол Улс, Беларусын Засгийн газрын комиссын хамтын ажиллагааны хүрээнд ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын үхэрчдийн нэгдсэн холбоо хамтран Эрчимжсэн аж ахуй эрхлэгчид, сумын малын эмч нарыг Беларусь улсын Хөдөө аж ахуйтай танилцах, дадлага эзэмших сургалтад хамрууллаа.
2024 оны 1-р сард Беларусь улсад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ 1.6 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4.3%-иар өссөн байна. Улсын хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 97.1 хувийг мал аж ахуйн салбар эзэлж байна.