Төв аймгийн Жаргалант суманд ажиллав
2024.03.01

Төв аймгийн Жаргалант суманд ажиллав

Төв аймгийн Жаргалант сумын хэмжээнд 437 малчин өрх, 524 мал бүхий өрхийн нийт 151289 толгой мал өвөлжиж байгаа бөгөөд малын зүй бус хорогдол 169 байна.

Нутгийн зүүн хойд хэсгээр цасны зузаан 40 см тогтож, доогуураа мөстсөн бөгөөд сумаас малчдын өвөлжөө рүү 5 удаагийн давтамжтай 3600 км зам гаргаж ажилласан байна.

Улс, аймгийн онцгой комиссоос цагийн байдалд үнэлэлт хийж, хаваржилтыг хохирол багатай давах туулах чиглэлээр 800 боодол ногоон тэжээл, 100 шуудай хивэг, 10 тн тэжээлийн будаа, 5.0 сая төгрөгийн шатахууны дэмжлэг Сумын Онцгой Комисст үзүүллээ.

Мөн хаврын улиралд сумын төвд халиа үүсэж, шар усны үерийн асуудал тулгардаг талаар сумын удирдлагуудын зүгээс санал хүсэлт гаргаж, үерээс хамгаалах далан байгуулах асуудалд анхаарч ажиллахаа илэрхийллээ.