2024.02.05
Улсын аварга малчнаар шалгарсан өрхөд шагналыг нь гардууллаа
Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн Лүн сумын малчин Дамбаюүрэнгийн Лхагвасүрэнгийн шагналыг малчны хотонд нь гардуулан өглөө.
Гурван үеийн удам залгасан малчин Д.Лхагвасүрэн нь хань С.Ундарймаагийн хамт мал аж ахуйн салбарт 35 жил үр бүтээлтэй ажиллаж, малчдын "Аргал" бүлгийг байгуулан, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан чанарыг сайжруулж, бэлчээрийг нөхөн сэргээх, булаг шандыг эхийг хашаажуулан хамгаалах, бэлчээрийн худгийг сэргээн засварлах ажилд сэтгэлээ зүтгэлээ зориулж яваа ажилч хичээнгүй малчдын нэг юм.
Төрөлх Лүн сумынхаа түүхт 100 жилийн ойн босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, "Улсын аварга малчин өрх"-өөр шалгарсанд баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан