
2023.12.30
12-р ангиа төгсөж буй хүүхдүүдэд “Дурсамжийн дэвтэр” гардууллаа
Энэ жил сургуулиа төгсөж байгаа 12-р ангийн дүү нартаа “Дурсамжийн дэвтэр” гардууллаа.
УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн ЕБС-ийн 12-р ангиа энэ жил төгсөх гэж буй сурагчдад мэргэжил сонголт, оюутны амьдрал, ажлын гараа гэх мэт ирээдүйн бүх зүйлсэд нь амжилт хүсч, Дурсамжийн дэвтэр гардууллаа.
Дурсамжийн дэвтрийг “Багшийн хөгжлийн гарц” ТББ-ын хамт олон хамтран бүтээсэн юм. Мөн @Jargal Paco, О.Тэмүүлэн зэрэг залуус төгсөх ангийнханд гадаадын их, дээд сургуульд суралцсан туршлагаа хуваалцсан байна.
УИХ-ын гишүүн Д.Батлутын зүгээс “Дурсамжийн дэвтэр”-ээ төгсөх ангийн сурагчдад 3 дахь жилдээ хүргүүлж байгаа юм.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn