
“ОЮУНЛАГ ХЭНТИЙ-ӨЛЗИЙТ” УУЛЗАЛТ БОЛЛОО
“Оюунлаг Хэнтий” ахлах ангийн сурагчидтай хийх уулзалтыг “Lead Khentii” клубээс Өлзийт тосгонд зохион байгууллаа.
Уулзалтад тус сумын ЕБС-ын 10, 11, 12 дугаар ангийн 33 сурагч, багш нарын хамт оролцсон бөгөөд сурагчдад мэргэжил сонголт хийх, оюутны 4 жилийн хөдөлмөр цаашдын 40 жилийн амьдралыг тодорхойлдог, гадаадын их сургуульд суралцах, ЭЕШ-д бэлтгэх боломжийн талаар мэдээлэл хүргэж, оюутан ахуй насандаа эцэг эх, гэр бүлийнхээ итгэлийг алдалгүй өөрийгөө дайчлан суралцахыг хүслээ.
Үүнчлэн УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүдээс 12 дугаар ангийн төгсөгчдөд төгсөгчийн гарын авлага “Шинэ алхам” ном, yesh.mn цахим аплейкэшний 10 сарын эрх, Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа” номын хамт хүргэлээ.

Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn