"Сургалт-Судалга-үйлдвэрлэл" форум боллоо
2023.12.18

"Сургалт-Судалга-үйлдвэрлэл" форум боллоо

Монгол Улсын Их Сургуульл болон Шинжлэх Ухааны технологийн сан хамтран "Сургалт - судалгаа - Үйлдвэрлэлийн" Face to Face форум зохион байгууллаа. 

МУИС-ийн судалгааны лабораториуд ба Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлүүд хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх, МУИС-ийн Ахисан түвшний судалгааны лабораториуд өөрсдийн үйл ажиллагаа, инновац шингэсэн бүтээгдэхүүн, төлбөрт шинжилгээ үйлчилгээг танилцуулах, хамтран ажиллах санал солилцох форумыг өнөөдөр зохион байгууллаа.

Тус форумд МУИС-ийн Судалгааны лабораториуд, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн дэргэдэх гарааны компани болон хамтын оффис, технологи дамжуулах төвийн төлөөллүүд оролцлоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn