2023.11.24

О.Цогтгэрэл: МАН утааг ялж чадсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэлээс Ерөнхий сайдад хандан тавьсан "Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар" асуулгын хариултыг сонслоо.

Асуулгын хариуг Эрүчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

"Улаанбаатарын утаатай холбоотой асуудлаар утаатай, утаагүй гэх хоёр асуудлаар хоёр үнэн гарчихаад байна. Нэгдүгээрт нь эх баригчид 2020 оны сонгуульд утааг яллаа гэсэн. Гэтэл нөгөө талд нь бодит амьдрал дээр иргэд энгийн мэдрэхүйгээр ялсан нөгөө утаа нь улам өтгөрөөд байдаг, иргэд нь хордоод байдаг бүр угаартаж үхээд байдаг тэгээд яг аль нь яг үнэн юм бэ гэдэг  асуудал бүх хүнээс хариулт нэхэж байна тэгээд яг аль нь үнэн юм бэ? Утааг ялчихсан юм уу аль эсвэл нөгөө талд нь утаа арилаагүй байгаа гэдэг нь үнэн юм уу тэгэхээр энэнд тодорхой мэдээлэл авах гэж асуулга тавьсан асуулгын хариу хэт ерөнхий ийм л зүйлүүд ирлээ сүүлд нь шийдэл болж байгаа зүйлүүдийг нь харахаар хагас коксон түлш импортоор оруулж ирнэ гэнэ, туршина л гэнэ тэр чинь лабораторид туршчихаад амьдрал дээр хэрэгжүүлмээр юм. Тэгсэн ард иргэд дээрээ туршина гэдэг нь юу гэсэн үг юм. Туршина гэдэг нь утааг ялаагүйг нотлож байгаа хэрэг юм уу сүүлд бас 20 мянган айлд халаагуур тавина гэсэн 2017-2022 онд бараг 40 мянган айлд тавьсан одоо 20 мянган айлд тавих нь нөгөө нэг эрчим хүч нь хаанаа байгаа юм,  эрчим хүчний 0 зогсолт болох гэж байна л гэх юм энэ бүхний чинь цаана бодлогын шийдлүүд нь яг хаанаа яваад байгаа юм бэ? 

Зөвхөн тавантолгой түлш компанийн тайланг сонсож байхад 1 их наяд гаруй алдагдал яригдаж байсан энэ 1 их наядаар чинь алдагдсан боломж гэдэг юм ярьдаг энэ 1 их наядаар ипотекийн зээл олгосон бол, ипотекийн зээлийн зөвхөн хүүгийн зөрүүг олгосон бол олон арван мянган орон сууцтай болчих байж зөвхөн энэ дээр улаанбаатар хот чинь  180 мянган яндан гэдэг юм байсан бараг энэний чинь 50 хувийг шийдэх мөнгө тэнд үргүй зарцуулагдсан юм биш үү тэгэхээр алдагдсан боломжийг нь нөгөө талд энэнээс илүү шийдлийг гаргаж бодлого болгосон баймаар л юм зөвхөн энэ чинь 50 хувиар өөрийг нь бууруулчих байсан юм биш үү. Тэгэхдээ энд бид нар 1 их наяд төгрөгөөр байшин барих тухай яриагүй зөвхөн хүүгийн зөрүү, хүүгийн хөнгөлөлтийн тухай гэдгийг тодруулж заавал хэлэх ёстой. 2019 оноос хойш хичнээн хүн хордож, угаартаж нас барчхав аа. 

1 их наяд 5-6 мянган орон сууц гэж та ямар тооцоо хэлээд байна вэ? 5-6 мянган орон сууц бариад үнэгүй айл оруулах тухай биш зөвхөн тэр санхүүжилтийн хүүг, ипотекийн зээлийн 6, 8 гэж байгаа зөрүүний тухай л би яриад байна. Таны сая хэлсэн 5-6 мянга чинь 50-60 мянга болж гарна та энэ тоогоо тодруулж хэлмээр байна. 

2020 онд 300 мянган тонн түлш хэрэглэж байгаад яагаад 2021 онд 600 мянган тонн түлш болоод огцом нэмэгдсэн бэ, арай гадна дотноос түлш оруулж ирдэг олон янзын яриа энэ үед чинь хамаарах юм биш биз дээ. Хятадаас оруулж ирсэн гээд сошиалаар баахан юм явдаг." 

Түүний асуултад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн,  ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Баярболд,  захирал Даваацэрэн нар хариуллаа. 

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа уг асуулгыг Ерөнхий сайдад хандан тавьсан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл байр сууриа илэрхийллээ. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn