2023.11.07
Ш.Адьшаа: МАН-ын сонгууль угтаж мөнгөний амлалт өгч байна
МАН-ын бүлгийн өнөөдөр/2023.11.06/-ийн хуралдаанаар МАН-ын дарга буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэтгэвэр нэмэх санал оруулжээ. Ингэхдээ бүх ахмадуудад адилхан 100 мянган төгрөг нэмэгдүүлэх бөгөөд үүнийг дагаж төсөвт өөрчлөлт орох юм. Гэвч үүнийг сөрөг хүчнийхэн сонгууль угтсан мөнгөний амлалт гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Тэтгэвэр, цалин хөлс нэмнэ гээд сүүлийн жил гаруйн хугацаанд МАН ярилаа. Хаврын чуулган завсарлах үеэр тэтгэврийг 10% нэмнэ гээд сүүлдээ 50 мянган төгрөгөөр нэмээд, үүнээс нь болж бөөн гомдсон хүмүүс дүүрсэн.
Яг одоо төсөл хэлэлцэж байгаа энэ үед тэтгэврийг 100 мянгаар нэмнэ гэж байгааг би гайхаж байна. Сонгуульд зориулсан мөнгө төгрөгний амлалт гэж харж байна. 04-р сард нь тэтгэвэр нэмээд, 06-р сард нь солнгууль болох нь.
Уг нь тэтгэврийг 50,100 мянгаар нэмэх биш үнийн өсөлттэй уялдуулж нэмэх ёстой юм. Энэ 50, 100 мянган төгрөгийн нэмэгдэл үнийн өсөлттэй харьцуулахад амьдралд нэмэр болохгүй.