2023.10.12

Б.Баттөмөр: Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг нээлттэй, ил тод байлгахад хэрхэн анхаарах вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, мөнгө угаах терроризмтой тэмцэх тухай гэхчлэн хуулиудад өөрчлөлт хийгдсэн. Үүнтэй уялдуулаад татварын мэргэшсэн зөвлөхийн үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв. Татвар бол улс эх орны эдийн засгийн үндэс суурь, хөгжлийн баталгаа хэмээн үздэг.

Манай улсад татвар төлдөг харилцаа нь тэгш бус яваад байгаа. Баахан хяналт шалгалт сул явж байснаа өршөөлийн хууль гэж гарган олон арван тэрбумаар нь өршөөл үзүүлдэг. Олж байгаа орлогоо албан ёсны гэдгээ батлах нь татвар төлсөн баримтаар л нотлогдоно.

Тиймээс татварын харилцааг боловсронгуй болгоход тус хууль онцгой чухал ач холбогдолтой юм. Хувиараа бизнес эрхлээд асар их орлого олчихсон байдаг, түүнийгээ эргээд тайлагнадаггүй. Гэх мэт олон асуудал байна. Татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг хамгаалагдана. Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчид өөрсдөө, татварын хууль тогтоомжоор эдлэх эрх нь ач холбогдолтой. Татварын зөвлөх үйлчилгээтэй холбоотой үнэ хөлсний тухай асуудал. Үүнийг хэрхэн тогтоох вэ. Үүн дээр хариулт өгнө үү?

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: