2012.10.23

Гишүүд татварын мэргэшсэн зөвлөхийн хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөв

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүдээс 2012 оны 02 дугаар сард өргөн мэдүүлээд байсан юм.

Төсөл санаачлагч өнөөгийн татварын тогтолцоонд тэгш шударга, үр ашиг бүхий орчинг бий болгох, татварын төрийн үйлчилгээг боловсронгуй болгох, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааг төлөвшүүлэх шаардлагатай байгааг дурьдаад татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа, зарчим, татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх этгээдүүдийн эрх үүрэг, хариуцлагыг тогтоох, татварын зөвлөхөд тавигдах шаардлага, эрх олгох, сунгах, хүчингүй болгох, татварын итгэмжлэгдсэн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тавигдах шаардлага, тусгай зөвшөөрөл олгох хүчингүй болгох, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар хуульчлахаар хуулийн төслийг боловсруулсан ажээ.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн зүгээс татварын мэргэшсэн зөвлөхийн хэрэгцээ байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч харин мэргэшсэн зөвлөх татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, тэднийг төлөөлөхийн тулд сайн боловсролтой, чадамжтай нэгэн байх нь зөв гээд зөвлөхийн ажлын туршлагын босгыг өндөр байлгах хэрэгтэйг онцолж байсан.

Ингээд санал болон асуултын дараа уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг гишүүдийн олонх дэмжив.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.