
2023.10.09
Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа 9 хос байртай боллоо
Багш нарын баярыг тохиолдуулан НИЙСЛЭЛИЙН БОЛОВСРОЛ-АМЖИЛТЫН ЭЗЭД” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний үеэр:
- Нийслэлийн “шилдэг зөвлөгч багш
- Шилдэг зөвлөгч удирдах ажилтан
- Шилдэг контент бүтээгч багш
- Шилдэг менежменттэй удирдлагын баг
- Тэгш хамруулагч байгууллага
- Боловсролд ээлтэй засаг дарга
- Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан
- Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв.
Мөн энэ арга хэмжээний үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа.
Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.