2023.10.05

Б.Энх-Амгалан: Бодлогын хүү буурах уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.05/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Бодлогын хүү буурах уу

Та бүхэн нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Мөнгө шилжүүлэх боломжгүй байна. Бодлогын хүүгээ бууруулахгүй юм уу, зээлийн хүү буурахгүй болохоор аж ахуй нэгж зээлээ авч чадахгүй байна. Инфляц бууруулах ямар арга хэмжээ авах вэ. Газрын тосны үнэлгээ буурлаа гэж байна, үнэ буураагүй ямар бүтээгдэхүүн байна. Энэтхэгт үер болоод цагаан будаа үнэд орсон гэж хэлээд суу байна. Халх голын Хянганд ургадаг будаа байна. Дотоодын зах зээлээс 3 дахин үнэтэй. Ийм будаа тарих боломж байна уу. Бизнес эрхлэгчид ажлаа хийж чадахгүй бол татвар яах вэ. Цаашид юу хийх гэж байна.

Түүний асуултад Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван хариуллаа

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn