Монгол-Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал Хэбэй мужид болж байна
2023.09.20

Монгол-Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал Хэбэй мужид болж байна

БНХАУ-ын Хүнс, үндэсний бүтээгдэхүүн, малын импорт, экспортын худалдааны танхим, Чинхэ Ардын Засгийн Газар, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулж буй аж үйлдвэрийн хурлын хүрээнд Монголын Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-ийн төлөөлөл, Монголын ноос ноолуурын холбооны гишүүн аж ахуй нэгжүүд Чинхэгийн ноолууран бүтээгдэхүүн боловсруулагч болон үйлдвэрлэгчдийн үйлдвэрүүдтэй танилцлаа.

Монгол- Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал 9 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд самнасан ноолуур бэлтгэлийн нийслэл Чинхэ хотод зохион байгуулагдаж байна.

БНХАУ-ын Чинхэд ноолуурын олон улсын худалдааны үзэсгэлэн зохион байгуулагддаг бөгөөд энэ онд 30 дахь удаагийн үзэсгэлэн болох юм. Тус арга хэмжээнд манай улсын 30 орчим ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуй нэгж оролцож байна.