УЛААНБААТАР ХОТОД ЛАГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2023.09.07

УЛААНБААТАР ХОТОД ЛАГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2023 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Улаанбаатар - Олон улсын хөрөнгө оруулалт түншлэлийн форумын үеэр Ус сувгийн удирдах газар, БНСУ-ын Кымган корпораци, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд БНСУ-ын "Keumkang-Three ENC" корпорациас Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг БНСУ-ын талаас санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

ТЭЗҮ боловсруулах ажлын хүрээнд БНСУ-ын группуудын нэгдсэн холбооноос 90 сая вон, “Three ENC” корпорациас 210 сая воны санхүүжилт хийхээр харилцан тохиролцож, 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр талууд гэрээ байгуулаад байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, Ус сувгийн удирдах газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Төрхүүгийн хамтаар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ТЭЗҮ боловсруулах ажлын нээлтэд оролцож, Сөүл хотын хамгийн том ус дахин боловсруулах болон лаг боловсруулах байгууламж болох Сонам цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.