Зарим иргэн газраа тогтоосон үнэлгээнээс 3-4 дахин их төлбөр нэхэмжилснээс ажил удааширчээ
2023.08.21

Зарим иргэн газраа тогтоосон үнэлгээнээс 3-4 дахин их төлбөр нэхэмжилснээс ажил удааширчээ

Гэмтлийн эмнэлгийг "Содон" хороололтой холбох гүүр, 5 нүхэн гарц бүхий 3.9 км авто замын хоногт 26-35 мянган автомашин нэвтрүүлэх хүчин чадалтай үндсэн зам болно.

Гэтэл зарим иргэн газраа тогтоосон үнэлгээнээс 3-4 дахин их төлбөр нэхэмжилж, ажил удааширчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

"Энэ зам ашиглалтад орвол Нэгдүгээр хорооллын урд талын болон 21 дүгээр хороолол руу чиглэсэн замын ачаалал эрс багасах боломжтой. Нэмээд зам дагуух айлуудын газрын үнэ өсөх, нийтийн тээврийн хүртээмж сайжирна. Замаа дагаад худалдаа үйлчилгээ, бизнесийн орчин бий болно гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээж хувь хүн өмчөө үнэлэх эрхтэй. Гэхдээ нийтийн эрх ашгийг боддог байх хэрэгтэй. Зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлж байгаа нь нийгмийн сайн сайхны эсрэг зогсож байгаа хэрэг гэдгийг нийтээрээ ойлгох нь чухал. Тиймээс газар чөлөөлөлтийн ажлыг яаравчилж, иргэдтэй тохиролцоонд хүрч, чухал ажлыг хурдтай, стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй" гэв.