2023.09.04

БНХАУ-ын ӨМӨЗО-ын Олон Улсын Монгол эмнэлгийн нарийн мэргэжлийн 9 эмч Налайх дүүргийн иргэдэд үйлчиллээ

Налайх Эрүүл Мэндийн төв нь Эрүүл Мэндийн Хөгжлийн төвтэй хамтран БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон Улсын Монгол эмнэлгийн захирал Чинсана тэргүүтэй нарийн мэргэжлийн 9 эмчийг дүүрэгтэй урьж Налайх дүүргийн иргэддээ үнэгүй үзлэг оношлогоо хийлгэлээ.

Тус үзлэгээр 270 гаруй иргэн хоол боловсруулах, зүрх судас, бөөр, уушги, цус, эмэгтэйчүүд, арьс харшил болон ортопедик үений мэс заслын чиглэлээр оношлогоонд хамрагдаж, эмийн эмчилгээ шаардлагатай зарим иргэнд эмээр үйлчилсэн юм. Мөн цаашид эмчилгээ шаардлагатай иргэдийг БНХАУ-ын ӨМӨЗО-д очиж эмчлүүлэхийг санал болгож, тус улсаас зардлыг нь гаргахаар болсныг хэлж байлаа.

Олон Улсын Монгол эмнэлгийн багийнхан 2019 онд ирж мөн үнэгүй үзлэг оношлогоо хийж байсан бөгөөд 180 гаруй иргэн оношлогоонд хамрагдаж байсан юм.