2025.01.23
Д.Ганмаа: Эрт илрүүлэг үзлэгт хамрагдаагүй үлдсэн 50 орчим хувийн хүн амыг хэрхэн хамруулах вэ?
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2025.01.23/-ны өдрийн хуралдаанаар Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганмаа дараах асуултыг асуулаа.
Ерөнхий сайдын санаачилгаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх багцыг дэмжээд нэлээдгүй хөрөнгө мөнгө төгрөг зарцуулсан. Олон хүмүүсийн хөдөлмөр, хүч зүтгэл оролцсон. Алдаагүй төсөв батлах ажлын хэсэгт нь ажилласан хэд хэдэн гишүүд энд байна. Урсгал зардал нэг бүрчлэн хасаж танагдсан чзөвхөн эрүүл мэндийн сайдын багцыг л нэмсэн. Засгийн газар болон бусад бүх талаасаа маш том дэмжлэгтэйгээр энэ салбар явж байгаад мэргэжлийн хүний хувьд баяртай байна.
Энэ итгэлийг маш сайн хэрэгжүүлж явмаар байна. Ялангуяа эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх дээр сайн тогтоол гаргаад, яг хэрэгжилт дээрээ анхаарахгүй бол болдоггүй. Энэ журмыг батлахдаа өмнөх журмаа хүчингүй болгочихсон байна. Үүн дээр дэлгэрэнгүй хариулт авъя.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn