Сүхбаатар дүүрэг БНСУ-ын Инчон хотын Жүн дүүрэгтэй хамтын ажиллагаагаа олон талбарт өргөжүүлнэ
2023.08.29

Сүхбаатар дүүрэг БНСУ-ын Инчон хотын Жүн дүүрэгтэй хамтын ажиллагаагаа олон талбарт өргөжүүлнэ

Сүхбаатар дүүрэг БНСУ-ын Инчон хотын Жүн дүүрэгтэй анх 2011 онд хамтын ажиллагаа хөгжүүлэх санамж бичгийг байгуулж байсан юм.

Уулзалтын үеэр дүүргийн удирдлагуудын зүгээс хамтын ажилагааны хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж сурагч солилцооны хөтөлбөр болон төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажлыг зохион байгуулах, мөн улсын хэмжээнд анх удаа дүүргийн төсвийн хөрөнгөөр 13 дугаар хороонд баригдаж байгаа эмнэлэгт ажиллах эмч, сувилагчдыг чадавхжуулах, солонгос улсын эмнэлгийн үйл ажиллагааны менежментийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар талаар тус тус ярилцаж санал солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn