УИХ-ын Дэд дарга Л. Мөнхбаатар Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.08.28) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.Элчин сайд Цай Вэньруй уулзалтын эхэнд манай хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж сүүлийн жилүүдэд хадгалагдаж, хоёр улсын парламентын хоорондын харилцаа тогтвортой хөгжиж буйг онцлон тэмдэглэв.
Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах талаар хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, Элчин сайд Цай Вэньруйг Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хороонд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хэрэгжиж буйд талархаж буйгаа илэрхийлээд, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэн, өндөр дээд хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалахад идэвх зүтгэл гарган ажилласанд нь талархал илэрхийллээ.Талууд хоёр улсын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтыг зохион байгуулах болон худалдаа, эдийн засаг, хил гааль, боомтын үйл ажиллагаа, ачаа тээвэр, төмөр замын эргэлт, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар санал солилцон, хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12