2023.07.06
2022 оны төсвийн гүйцэтгэлийг баталлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, "Монгол Улсын 2022 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёрдахь хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж танилцууллаа.