2023.06.23
УБТЗ-ын олон жил шийдлээ хүлээж байсан их өрийн асуудлыг шийдвэрлэв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сангийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцээрт ЗТХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-ын Тээврийн сайд В.Г.Савельев нар гарын үсэг зурлаа.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дүрмийн сан нийтдээ 167,4 тэрбум төгрөгөөр нэмэгдэх бөгөөд талууд ижил тэнцүү 83,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм.
Оросын тал “Улаанбаатар төмөр зам” ХНН-т 5 зүтгүүр нийлүүлэх бол Монголын тал УБТЗ-ын суурь бүтцийг шинэчлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх, Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын баазыг шинэчлэх, дохиолол холбооны байгууламжийг сайжруулах зорилгоор 1993, 1995 онуудад Сангийн яамаар дамжуулж авсан Японы МонП-1, МонП-2 гэгддэг 83,6 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн.