Улаанбаатар төмөр зам - Улсын хөгжлийн түүчээ болно
УИХ-ын даргын ОХУ-д хийж буй айлчлалын үеэр "РЖД" НХН-ийн ерөнхий захирал, "УБТЗ" ХНН-ийн хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч О.В.Белозёровтой уулзаж хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, "УБТЗ" ХНН-ийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх талаар нээлттэй, дэлгэрэнгүй ярилцаж, тодорхой асуудлуудаар шийдвэр гаргалаа.
Үүнд:
"УБТЗ" ХНН нь 16,000 орчим ажилтантай, Монголын хамгийн том ажил олгогч байгууллага. Өндөр ур чадвар бүхий бэлтгэгдсэн, мэргэшсэн боловсон хүчнээ хадгалах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээ, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсадын цалинг ҮЕ ШАТТАЙГААР НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БОЛЛОО.
УИХ-аас баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050" -ын зорилтуудтай уялдуулан "УБТЗ" ХНН-г 2050 он хөгжүүлэх стратегийг боловсруулна.
Орос-Монгол, Хятад-Моннолын хооронд хил дамнуулан солилцох галт тэрэгний тоог өнөөдрийн түвшингөөс бууруулахгүй байх, цаашид нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх.
"Богдхан" төмөр замын төслийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулж дуусган, хэрэгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх.
"Зүүн босоо тэнхлэг"- ийн төмөр замын барилгын ажил эхлээд буйтай холбогдуулан Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн төмөр замын шинэчлэлийг эхлүүлэх;
Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замд их засвар хийж, экспорт, импорт, транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэх;
Транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг бууруулах асуудлыг судалж "УБТЗ" ХНН-ийн хувь нийлүүлэгчдэд тодорхой шийдэл танилцуулах.
Орос-Монгол-Хятад гурван улсыг дамнасан эдийн засгийн коридор байгуулах төслийн хүрээнд "УБТЗ"-ын тээх, нэвтрүүлэх нэмэгдүүлж, тээвэрлэх ачааны хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх.
Монгол орны маань эдийн засгийн судас болсон төмөр замын салбарт олон ШИНЭ ӨӨРЧЛӨЛТ - ШИНЭ СЭРГЭЛТ ирж байна. Үүнд "УБТЗ" ХНН манлайлан оролцох нь дамжиггүй. 2023 ондоо бид олон ШИНЭ АМЖИЛТЫГ гаргахаар зүтгэж ажиллаж байна.
ГАН ЗАМ ЗУРАЙЖ, ГАЛТ ТЭРЭГ ХУРДАЛЖ БАЙХ БОЛТУГАЙ.