2023.06.14

Агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлтийг бодит болгоход түүчээлэв

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого” агаарын тээврийн либералчлалыг эрчимжүүлж, сэргэлтийг бодит болгох хариуцлагатай ажлыг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт урагшлуулсаар явна.

Тухайлбал, Агаарын тээврийн салбарт өрсөлдөөнийг дэмжих, үйлчилгээг сайжруулах, үнэ тарифыг зохистой болгох болон гадаадын зорчигчдын дотоодод аялах хувилбарыг нэмэгдүүлэх орон нутгийн нислэгийг сэргээх бодлого биеллээ оллоо.

Орон нутгийн нислэгийг сэргээнэ, тийзийн үнийг бууруулна гэхээр итгэх хүн ховор байсан нь нууц биш. Монголын үндэсний агаарын тээврийг дэлхийд төлөөлж байдаг Төрийн өмчит МИАТ компани нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын тээврийн салбартаа “айлын том ах шиг байж” алдагдалгүй бас ашиг харахгүй төсвөөс татаас нэхэхгүйгээр орон нутгийн 9 чиглэлд, 7 хоногт 1-3 удаа хямд басхүү хүртээмжтэй нислэг үйлдэх болсныг дуулгахад таатай байна.

 Есөн чиглэлд нислэг сэргээж, тийзийн үнийг 2-2.5 дахин бууруулав

Орон нутгийн нислэг сэргэснээр, хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, ахмад настан, нярай хүүхэдтэй болон газраар зорчих боломжгүй хүнд өвчний шалтгаантай иргэд маань хямд үнээр чөлөөтэй зорчих боломж нээгдлээ. Түүнчлэн Монгол Улсад ирсэн жуулчдыг Улаанбаатарт уях бус орон нутгаар аялан, байгалийн үзэсгэлэнт газруудад саадгүй очих боломжийг олгохын дээр Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан зэрэг 4 хотын орон нутгийн нисэх буудлыг ОУ-ын нисэх буудал болгох ажилд ахиц гарах юм.