Д.Батлут: Зарим төрийн албан хаагчид нефтийн үйлдвэртэй болох хүсэлгүй байна уу?
2023.06.07

Д.Батлут: Зарим төрийн албан хаагчид нефтийн үйлдвэртэй болох хүсэлгүй байна уу?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.07/ хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонссон юм.

Асуултын хүрээнд байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

"Нефтийн үйлдвэр байгуулах гэж байна уу? үгүй юу? Угтаа дотооддоо шатахуунаа хангаад Монгол улс, иргэддээ маш хэрэгтэй ажил юм. Гэтэл төрийн албандаа байгаа хүмүүс нь асуудлыг шийдэж өгөхгүй, шалтаг хэлээд гацаагаад байна гэж юу гэсэн үг вэ? Цалингаа тавих гэж өр зээл тавиад гэж байна. Үүний алдагдал, хүүг хэн төлөх вэ? Яагаад Сангийн яам, Гаалийн байгууллага урт хугацааны ажил гэдгийг ойлгохгүй байгаа юм бэ? Эрүүл ухаанаар бодож үзээч ээ. Манай улсад бүтээн байгуулалтын ажил зуны л богино саруудад ажиллана шүү дээ. Газрын тосны газрынхан яагаад хаүний нөөцийн асуудлыг нь шийдэж өгөхгүй байгаа юм бэ? Байнгын хорооны тогтоолд маш тодорхой тусгаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзэж байна."

Түүний асуултанд УУХҮЯ-ны газрын дарга болон "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Д.Алтанцэцэг нар хариуллаа.