Ж.Бат-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил хэзээ дуусах вэ?
2023.06.07

Ж.Бат-Эрдэнэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажил хэзээ дуусах вэ?

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр /2023.06.07/ хуралдлаа. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшингөөс Монгол Улсын шадар сайдад хандаж тавьсан “Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар” тавьсан асуултын хариуг сонссон юм.

Асуултын хүрээнд байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

"Нэгдүгээрт, Энэтхэгийн Засгийн газраа олгож буй мөнгө гэрээнд хэд гэж заасан бэ? Уг төсөл анх үнэ ямар байсан бэ? Сүүлийн үнэлгээ, өртөг хэд болчихоод байгаа вэ? Дээрх мөнгөндөө багтах уу?

Хоёрдугаарт, Петрочайна компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гэж байгаа. Уг гэрээнд Монгол Улсад ногдож байгаагаас гадна Петрочайнагийн талд ногдож байгаа хувийг бид бүтнээр нь авч үйлдвэрлэл хийх үү? Үнийн хувьд олборлож байгаагаар уу? зах зээлийн үнээр нийлүүлэгдэх үү?

Гуравдугаарт, Дамжуулах хоолой барих тендер явагдаж байсан. Энэ нь ямар хоолой байхаар тусгасан бэ? Олон технологи ярьж байсан.

Дөрөвдүгээрт, Яг үйлдвэрлэлийн барилга хэзээ эхлэхээр төсөөлж байна вэ? Та бүхний хэлж байгаагаар бүтээн байгуулалтын 4 ажил хэзээ дуусах вэ?"

Түүний асуултанд "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал, доктор Д.Алтанцэцэг хариуллаа.