"Нийгмийн инноваци ба нийгмийн ажил" хэлэлцүүлэг зохион байгуулав
2023.05.20

"Нийгмийн инноваци ба нийгмийн ажил" хэлэлцүүлэг зохион байгуулав

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нийгмийн ухааны тэнхимтэй хамтран Хөдөлмөр, нийгмийн салбарын ажилтны өдөрт зориулан “НИЙГМИЙН ИННОВАЦИ БА НИЙГМИЙН АЖИЛ” сэдэвт шийдэлд чиглэсэн хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, ШУТИС-ын Нийгмийн ажлын тэнхим, Монголын мэргэшсэн Нийгмийн ажилтны нийгэмлэгийн төлөөлөл, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцлоо.

Нийгмийн ажлын үнэлэмжийг нэмэгдүүлж, цалин урамшууллын зөв системийг боловсруулж баримталснаар нийгмийн ажилтны ажилдаа хандах хандлага, ажил мэргэжлээрээ бахархах, ажлын байрандаа тогтвортой амжилт гарган ажиллах нөхцөл бүрдэхийг оролцогчид онцолсон.

Бодлогын хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон нь Нийгмийн ажилтны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгах асуудлыг оновчтой тодорхойлох, нийгмийн ажилтны нийгмийн асуудлыг дэмжих хэрэгжихүйц шийдвэр зөвлөмж гаргахад чухал нөлөө үзүүлэх юм.