“Digital student - ЭЕШ сорилго-2023” арга хэмжээ боллоо
Цахим шилжилтийн эрин үеийг манлайлах шинэ үеийн иргэдийн “мэдлэг боловсрол” бидний ирээдүйн тулах цэг байх болно. УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаасаа хойш 100 гаруй хүүхдүүдэд дотоод, гадаадын их дээд сургуулийн тэтгэлэг олгох төсөл, хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулсаар ирлээ.
Жил бүр “Digital student”, “U-90” төслүүдээр олон мянган залуусын ирээдүйн алсын харааг тэлж, англи хэл, математикийн чадварыг хөгжүүлж, шинэ мянганы иргэн болгон төлөвшүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахад багаараа хичээн ажиллаж байна. Энэ жилийн “Digital Student” арга хэмжээг шинэлэг байдлаар зохион байгуулж байна. Төгсөх ангийн сурагчдын маань өмнө элсэлтийн ерөнхий шалгалт ойртсон энэ цаг үед миний бие санаачлан “DIGITAL STUDENT - ЭЕШ СОРИЛГО-2023” арга хэмжээг зохион байгууллалаа.
Уг арга хэмжээнд шалгарсан хүүхдүүдийг дотоодын Их, Дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах эрх, БНХАУ-д сургалтын хөтөлбөрт хамрагдах эрхээр урамшуулах юм. 12 дугаар ангийн суралцагчдын нийгмийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, шинэ үеийн залуусын сэтгэлгээ, хандлагыг тодорхойлох, тэднийг элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилт үзүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, урамшуулах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Тус цахим сорилгын 1-р шатанд амжилттай оролцож тус тусын сургуулиасаа шалгарсан шилдэг сурагч нараа Н.Учрал гишүүн төрийн ордонд хүлээн авч баяр хүргэж, 2-р шатны шалгаруулалтад нь амжилт хүслээ.
Холбоотой мэдээ
2024.12.20
2024.12.20
2024.12.20