
2023.04.27
Нийслэлийн МАН 98 жилийн ойгоо тэмдэглэв
Хот гэх их айлд хөгжил цэцэглэлтийг авчрахын төлөө зүтгэж буй залуусын эв санааны нэгдэл болсон Нийслэлийн МАН өнөөдөр 98 жилийн ойгоо тэмдэглэж, Бат-Амгалан миний бие 46 нас хүрч байна.
Бас болоогүй. Нийслэлийн МАН-ын хорооны ойн баяраар Баянзүрх дүүргийн МАН-ын хороо 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын МАН-ын хороодоос "Шилдэг, Үр бүтээлтэй намын хороо"-оор тодорлоо.
Шагнал зөвхөн нэг хүнийх байдаггүй. Энэ бол үе үеийн Баянзүрх дүүргийн нам, хөгжлийн төлөө зүтгэсэн, зүтгэсээр байгаа хүмүүсийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн, гавьяа юм.