2023.04.21

"Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль" эцэслэн батлагдлаа

УИХ-ын 9 гишүүний хамт өргөн мэдүүлсэн "Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хууль" өнөөдрийн чуулганаар эцэслэн батлагдлаа. Энэ хууль энэ оны 10 сарын 01-ээс хэрэгжиж эхэлснээр малчид,тариаланчид,ногоочид маань төрөөс авах урамшууллаасаа сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хялбараар төлөх боломж бүрдлээ.