Австри улстай сэргээгдэх эрчим хүч, Шведтэй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар тохиров
2023.04.03

Австри улстай сэргээгдэх эрчим хүч, Шведтэй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллахаар тохиров

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Австри Улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Андреас Рийкенийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, сөрөг нөлөөллийг бууруулахад Австрийн Засгийн газартай хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын чиглээр хамтран ажиллахаар тохиров.

 


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ түүнчлэн Шведийн Хаант улсаас Монгол Улсыг хавсран суух Элчин сайд Хелена Сангеландтай уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, биологийн олон янз байдлыг хамгаалахад хамтран ажиллахаар санал солилцлоо. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт, байгаль орчны засаглалыг сайжруулах чиглэлээр туршлага солилцон хамтран ажиллахаар тохиров.