Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авч, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлжээ
2023.03.31

Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авч, гадаад валютын улсын нөөцөө нэмэгдүүлжээ

УИХ-ын чуулганы /2023,03,31/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

УИХ-ын гишүүн Д.Батлут тус тогтоолын төслийн танилцуулгыг танилцууллаа.

Монголбанкнаас төслийг “маш нууц” тэмдэгтэй ирүүлсэн боловч 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Төрийн болон албаны нууцын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу эрдэнэсийн сангийн асуудал төрийн нууцаас хасагдсан, Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3-т “тухайн мэдээллийг төрийн болон албаны нууцад хамаарахгүй болгосон хууль батлагдаж хүчин төгөлдөр болсон” үндэслэлээр ил болгохоор заасны дагуу энэхүү тогтоолын төслийг нээлттэй хэлэлцэж байгаа юм.

Монгол Улсын Эрдэнэсийн сан 2022 онд 22.9 тонн үнэт метал худалдан авч, гадаад валютын улсын нөөцийг 878 сая ам.доллароор нэмэгдүүлсэн байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn