2023.03.24
Уул уурхайн салбарын хөгжлийн төлөө бодллл нэгтгэх зөвлөгөөн эхэллээ
2023.03.24-ний өдөр геологийн салбарын ээлжит Улсын зөвлөгөөн эхэллээ. Үе үеийн геологичид, салбарын мэргэжилтнүүд, иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн олон талт оролцоог хангаж, салбарын хөгжлийн төлөө бодол саналаа нэгтгэн, асуудал шийдлээ шүүн хэлэлцэхээр зохион байгуулж байгаа зөвлөгөөнөөс маань олон сайхан санал санаачилга гарна гэдэг хүлээлттэй эхлүүллээ.
Сүүлийн жилүүдэд улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болж ирсэн нь ашигт малтмалын эрлийн ажилд анхаарлаа хандуулаагүй, хайгуулын ажлыг хангалттай түвшинд хийх бололцоо олгоогүйтэй холбоотой.
Бид 2022 оны сүүлээс хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эхлүүлсэн бөгөөд цаашид ашигт малтмалын эрэл, судалгааны ажлыг олон улсын дэвшилтэт технологи, арга зүйгээр өргөн хүрээнд, чанартай явуулахад манай яам анхааран ажиллаж байна.
Үүний үр дүнд манай геологичдын хичээнгүй зүтгэл, оюуны их хөдөлмөрөөр дараагийн Оюу толгой, Эрдэнэт, Таван толгойн хэмжээний олон орд нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn