2023.03.03

Дорноговь аймгийн малчдын нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх мэдлэг, мэдээлэл өгөх, харилцан туршлага судлуулах зорилгоор “Үйлдвэрлэгч-Ажил олгогч малчин” сэдвийн дор зохион байгуулж байна.

Малчдын зөвлөгөөнд 14 сумын 350 гаруй малчдын төлөөлөл оролцож байгаа бөгөөд үүнээс 30 гаруй хувь нь эмэгтэй малчдын төлөөлөл оролцож байна.