Дааж хэтрүүлж зам эвддэг шатахуун тээврийг төмөр замаар явуулна
2023.02.21

Дааж хэтрүүлж зам эвддэг шатахуун тээврийг төмөр замаар явуулна

Шинэ барьсан төмөр замуудаа бүрэн дүүрэн ашиглах ёстой. Зөвхөн экспортын тээвэр гэлтгүй говийн бүсийн уул уурхай, ААН, иргэдийн хэрэгцээт шатахууны тээврийг Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар тээхээр болж байна.

Энэ хүрээнд "Монголын төмөр зам” ТӨХК, “Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоо”-той хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Үр дүнд нь;

  • Стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутгийг хямд өртөг бүхий шатахуунаар тасралтүй хангах боломж бүрдэнэ.
  • Даац хэтрүүлсэн шатахуун тээврээс болж Өмнөговь-Дундговь чиглэлийн авто зам эвдэрч жилийн жилд хэдэн тэрбум төгрөг зам засварт зарцуулдаг асуудал эцэслэнэ.
  • Шатахуун тээврийн зардал 3-аас 4 дахин хямдарна.
  • Өмнөд бүсэд шатахууны стратегийн нөөц бүрдүүлж үнэ тогтворжуулах боломжтой болно.