НҮБ-ын хүн амын сангийн тэргүүнийг хүлээж авч уулзлаа
2023.02.07

НҮБ-ын хүн амын сангийн тэргүүнийг хүлээж авч уулзлаа

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Др.Халид Шарифиг хүлээж авч уулзлаа. Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахалтай нүүр тулсан гурван жилийн хугацаанд монголчуудыг халдвараас хамгаалах тал дээр онцгой анхаарч, бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Хүн амын сангийнханд талархал илэрхийллээ.

Др.Халид Шарифитай Монгол Улсын эрүүл мэндийн салбарт хийх хууль эрх зүйн шинэчлэл, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах арга зам, эхийн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, эрүүл мэндийн салбарын жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг авах хариу арга хэмжээ зэрэг нэлээд өргөн сэдвээр ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Ноён Др.Халид Шарифи өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээ цаашид тогтвортой үргэлжлэх боломжтой бодит ажил болсныг онцлон тэмдэглээд ирэх таван жилийн хөтөлбөр төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх нэн ялангуяа монгол хүн бүрийг эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авдаг байх боломжоор хангах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хоорондын ирэх таван жилийн хамтын ажиллагааны ерөнхий цар хүрээг тодорхойлох баримт бичиг болох “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027”-г хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбар онцгой анхаарч, хамтран ажиллах болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn