ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа
2023.02.01

ДЭМБ-ын суурин төлөөлөгчийг хүлээж авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Др.Сокорро Эскалантэг хүлээн авч уулзлаа. Шинээр томилогдсон Суурин төлөөлөгч ДЭМБ-д олон жил ажилласан туршлагатайн дээр тус байгууллагын манай улсын харьяалагддаг Номхон далайн баруун бүсийн төвд эрүүл мэндийн тогтолцоог хариуцсан өндөр албан тушаал хашиж байсан төдийгүй эм, вакцин зэрэг эрүүл мэндийн технологиудын чанар, аюулгүй байдал, эмийн үндэсний зохицуулалтын албаны чадавхийг бэхжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлыг хариуцаж байсан юм билээ.

ДЭМБ ковид-19 цар тахалтай тэмцсэн амаргүй хүнд жилүүдэд манай эрүүл мэндийн салбарынханд халдвартай тэмцэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тандалт судалгаа, лаборатори, эмнэл зүй гээд бүхий л чиглэлээр зөвлөмж, заавар, удирдамжаар хангаж хамгийн ойр ажилласан юм. Хатагтай Др.Сокорро Эскалантэд Эрүүл мэндийн сайдын хувьд түлхүү анхаарч ажиллах чиглэлүүдийнхээ мэдээллийг өгч, Монгол Улс ДЭМБ-ын хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn