Сэтгүүлчид шаардлага хүргүүллээ
Хэрэв засгийн газар шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд ард түмнийг тэмцэлд уриална гэсэн байна.
Энэхүү шаардлагад Таван толгой дахь Ухаа худгийн ордоос БНХАУ-ын хилрүү төмөр зам тавих гэж байгааг эсэргүүцжээ. Энд “Энержи-Ресурс” компанийнхан болон төр, засаг нэг мөр ойлголцох хэрэгтэй байна. Мөн ирээдүйн хөгжлийн төлөө нэг ширээний ард суун телевизээр нээлттэй хэлэлцүүлэг хийх хэрэгтэй гэжээ.
Хоёр дахь асуудал бол Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн уурхайг Хонг Конгийн буюу гадаадын хэдхэн хүн эзэмшиж, тэдэнд үйлчилж байгаа манай улс төрийнхний эрх ашгийг бодсон явцуу үйлдлийг эсэргүүцэж, Монголын ард түмний баялаг бидэнд үлдэх ёстой гэж үзэж байна гэсэн байна. Сэтгүүлчид дээрх хоёр асуудал болон нэр бүхий хүмүүстэй холбоотой онц ноцтой дэлгэрэнгүй баримтуудыг цаашид дэлгэн тавихад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн байна.