
2022.12.19
Эмч нар Япон улсад сэргээн засахын чиглэлийн дадлагажуулах хөтөлбөрт хамрагдлаа
Социал Демократ Монголын Залуучуудын холбооны дэргэдэх “Нийгмийн байшин бодлогын хүрээлэн” НҮТББ /Social House Policy Institute/ “Бүнмэй” сургалт зуучлалын төвтэй хамтран Япон улсын “Sasson Sugata Clinic” төвд сэргээн засахын чиглэлээр богино хугацааны дадлагажуулах хөтөлбөрт нийслэлийн 6 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс эмч нарыг хамруулж 3 ээлжээр нийт 9 эмч сургасан бөгөөд эмч нарын маань сүүлийн ээлж амжилттай төгсөөд ирлээ.
Сэргээн засах эмч нарын хүрэлцээ, ажиллах орчин нөхцөл, тоног төхөөрөмж хангалтгүй хэмжээнд байдаг ч өргөсөн тангараг зүтгэсэн үйлдээ үнэнчээр чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдгийг нь өөрийн биеэр мэдэрсний хувьд эмч нараа хөгжүүлэхийн төлөө, эрүүл мэндийн салбараа дэмжихийн төлөө тууштай ажиллах болно.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn