2022.11.23

"Манай яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоор ажиллах ёстойг хэлмээр байна"

Нөөцийн махны үнэ болон бэлтгэн нийлүүлэлтийн талаар ХХААХҮ-ийн сайд мэдээлэл өглөө.

Сайд Х.Болорчулуун "Нөөцийн махыг бэлтгэхийн тулд энэ жил 130 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй буюу 3%-ийн хүүтэй зээлд зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс дөнгөж 46 тэрбум төгрөгийг дөрвөн ААН авч зарцуулаад байна.

ААН-үүд нөөцийн махыг бэлтгэх сонирхолгүй байгаа нь өнгөрсөн жил нөөцийн мах бэлдээд ханшийн зөрүүд ороод алдагдал хүлээсэнтэй холбоотой. Банкууд ч болгоомжтой хандаж байна.

Цаашдаа ХХААХҮЯ нөөцийн мах бэлтгэх биш нийслэл өөрөө нөөцийн махыг бэлтгэх ёстой. Нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. Манай яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоор ажиллах ёстойг хэлмээр байна" гэв.