"Хэнтий" орон сууц ирэх 12-дугаар сард ашиглалтад орно
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат амралтын өдрүүдээр Аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хэнтий аймгийн төрийн болон улсын өмчит бүх байгууллагын халаалт дулааны зардлыг м.күб-ээр нь тулган үзэж нэг тэрбум гаруй төгрөг хэмнэж эхлүүлсэн "Хэнтий" орон сууцны ажилтай танилцлаа.

Таван блок барилгын нэгийг нь буюу 30 айлын орон сууцыг “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ын захиалга, орон нутгийн хөрөнгөөр “Алсын солонго” ХХК гүйцэтгэж байна. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай, ирэх 12 дугаар сард ашиглалтад орох аж.

Орон сууцны 1 м.кв нь 1,8 сая төгрөг бөгөөд захиалгаа авч дуусжээ. Цаашид энэ мэт санаачилгуудыг аймгийн удирдлага, тойргийн гишүүдтэйгээ хамтран үргэлжлүүлэх болно гэдгийг тэрээр хэллээ.

Холбоотой мэдээ
2025.02.20
2025.02.19
2025.02.18