“Хан хэнтийн дуулал” тоглолтын орлого 250 сая төгрөгийг Хэнтий аймгийн 100 жилийн ойд хандивлалаа
Хэнтий аймгийн 100 жилийн ойг угтан Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ-тай хамтран нутгаасаа төрөн гарсан уран бүтээлчдийн "Хан Хэнтийн Дуулал" нэгдсэн тоглолтыг Улаанбаатар паласийн концертийн их танхимд зохион байгууллаа.
Тоглолтын үүдийг нээж МУ-ын төрийн соёрхолт, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын "Сэрсэн тал" уран бүтээл эгшиглэсэн бол, үргэлжлүүлээд эрт үеэс өвлөгдөн дуулагдаж ирсэн "Хэрлэнгийн Барьяа" уртын дууг Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, МУГЖ С.Нансалмаа, МУГЖ Г.Хонгорзул нарын үе үеийн багш шавь, уртын дуучдын дуулснаар хүрлээ.
Мөн Монгол төрийн тэргүүн, МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын мэндчилгээг хүргэж, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Чогсомжав нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Эхний өдрийн тоглолтын төгсгөлд Хэнтий аймгийн Нутгийн Зөвлөлийн зүгээс нийт борлуулагдсан тасалбарын орлого болох 250 сая төгрөгийг аймгийнхаа 100 жилийн ойд хандивлаж, ойгоо сайхан зохион байгуулахыг хүсэв.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
2024.11.13
2024.11.11
2024.11.11