Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын олон жилийн алдаанд 2023 оны төсөв цэг тавина
“Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Тус хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна.
Тэрбээр
...Улсын төсвийг улс орны нэг жилийн амьдралыг заах луужин гэж үзэж болно. Улсын төсвийн суурь тоонуудад үндэслэн ААН-үүд төлөвлөлтөө хийдэг. Мөн олон улсын хөрөнгө оруулагчид Монгол Улсын дотоод орчин, гадаад нөхцөл ямар байхыг тодорхойлдог.
Ирэх жилийн төсөвт хэд хэдэн онцлог бий. Алсын хараа-2050 урт хугацааны бодлогод нийцүүлж оруулж ирж байгаа эхний төсөв. Бид өмнө нь нэг жилээр Засгийн газар, Ерөнхий сайдын үзэмжээр, УИХ-ын тойрог, гишүүний сүйхээд тулгуурлаж төсвийн бодлогыг тодорхойлдог байсан. Цаашдаа аль ч Засгийн газар гарсан, ямар ч Ерөнхий сайд ажилласан хөгжлийн бодлого, төлөвлөлт илүү тогтвортой байна. Олон жилийн турш алдаж ирсэн зүйлдээ цэг тавьж, соёлын томоохон өөрчлөлт оруулж байгаагаараа 2023 оны төсвийг реформ гэж хэлж болно.
...2023 оны төсөв хоёр онцлогтой.
- Цар тахлын дараах үеийн эдийн засгийн төсөөллийг анх удаа хийх боломж бүрдсэн
- ОХУ-Украины дайнтай холбоотой нөхцөл цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй байдалд 2023 оны төсөв өргөн баригдаж байна.
2022 оны төсөв цар тахлыг даван туулахад чиглэгдэж байсан бол 2023 оны төсөв Монгол Улсын эдийн засгийн макро тэнцвэрийг хангахад зориулагдана. Монгол Улсын эдийн засаг тогтвортой 5-6 хувь байх ёстой. Энэ тоо 10-аас дээш хувь байвал Монгол Улсын эдийн засаг багтааж дийлэхгүй. Учир нь Монгол жилдээ 40 орчим их наяд төгрөгийг үйлдвэрлэдэг улс. Үүний 1/4 нь Монгол Улсын төсөв байдаг. Тиймээс цаашдаа 10-15 жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд, чадвал 7-8 хувиас хэтрэхгүйгээр тогтвортой удаан барихыг макро эдийн засгийн тэнцвэрийн нэг том хэсэг гэж үзнэ.
... Бид нэгдмэл байдалтайгаар 2023 оны төсвийг өргөн барьсан хувилбараар баталвал
-эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрнэ
-инфляци 1 оронтой тоонд орж буурна
-экспортын хэмжээ 2019 оны үед хүрч, төлбөрийн тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжино.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn