Биндэр сумын оюутан, залуучуудыг Төрийн ордонд хүлээн авч уулзжээ
УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймгийн оюутан, залуучуудын төлөөлөлтэй уулзлаа.
Энэхүү уулзалтаар их дээд сургуульд суралцаж байгаа Биндэр сумын оюутнуудад Хэнтий аймгийн бүтээн байгуулалт, Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн хөгжил, “Их хуралдай” цогцолборын онцлог, ач холбогдолын талаар танилцуулав.
Мөн зөв Монгол хүний төлөвшил, хариуцлага, ёс зүй, үлгэр дуурайлал, манлайллын тухай ярьж, оюутан ахуй цаг хугацаагаа үр бүтээлтэй зарцуулж, эх орондоо хэрэгтэй сайн мэргэжилтэн болохыг хүслээ.
Холбоотой мэдээ
2024.06.15
2024.05.28
2024.05.27
2024.12.12
2024.12.11
2024.12.06