Баяндөхөмийн амыг ойжуулах төсөл эхэллээ
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Баяндөхөмийн амны хөнөөлт шавж, мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх, ойжуулах төсөл эхэллээ.
Энэхүү төслийг Нийслэлийн Байгаль орчны газар, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Үржин шаддүвлин хийдийн дэргэдэх Зэчин НҮТББ-аас хамтран эхлүүлж, эхний ээлжид хоёр га талбайг хашаалж 500 ширхэг шилмүүст мод тарьсан байна. Нийт 25 га газрыг нөхөн сэргээж 32500 ширхэг шилмүүст мод тарих аж.
Өмнө нь Баяндөхөмийн ам ногоон байгууламж ихтэй, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байжээ. Гэвч хөнөөлт шавж болон түймрийн улмаас ихээхэн доройтолд орсон байна. Иймд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгалийн унаган төрхөөр хадгалж авч үлдээх зорилгоор эл төслийг эхлүүлжээ.
Эл төсөл 2022-2026 онд хэрэгжинэ.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.19
2024.12.16