Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-ний худалдаа эрхлэгчдэд шаардлага хүргүүллээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд нийтийн эдэлбэр талбайд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйгээр ТҮЦ байрлуулан үйл ажиллагаа явуулж буй иргэдэд шаардлага тавьж, ТҮЦ-ээ нүүлгэх, заасан хугацаанд нүүлгэхгүй бол албадан нүүлгэх ажлыг эхлүүллээ.
Автобусны буудлын ойролцоо иргэдийн зорчих хэсэгт ТҮЦ байрлуулснаар осол гарах, ая тухтай байдал алдагдах болон орчны бохирдол, эрүүл ахуйн шаардлага хангахгүй зэргээр иргэдийн зүгээс гомдол, санал ихээр ирдэг.
Тиймээс Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Газрын алба, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын алба, харьяа хорооноос төлөөлөл оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын нөхцөл байдал, иргэдийн амьжиргааг бодолцож зөвшөөрөлгүй ТҮЦ-нүүдийг албадан нүүлгэх ажлыг хойш тавьсан.
Харин одоо 14 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд нүүлгээгүй тохиолдолд албадан нүүлгэх арга хэмжээ авна гэдгээ албаны хүмүүс хэлж анхаарууллаа. ТҮЦ-үүдийг нүүлгэж, оронд нь иргэдэд ээлтэй тохижилтын ажил хийнэ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээлсэн юм.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.19
2024.12.16