Ерөнхийлөгч энэ сарын 16-нд Данийг зорино
2009.12.11

Ерөнхийлөгч энэ сарын 16-нд Данийг зорино

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хурал эхлээд хэд хонож байна. Дэлхийн олон орны лидерүүд оролцох энэ уулзалтаар хүлэмжийн хийг багасгах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх талаар ярилцах юм.


Монгол Улсын хувьд ч цөлжилтөд нэрвэгдэж байгаатай холбогдуулан Ерөнхийлөгч энэхүү уулзалтад оролцох нь. Дани улсын Копенгагенд болж буй олон улсын уулзалтын Дээд хэмжээний уулзалт энэ сарын 18-нд болох юм байна.
Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 16 буюу ирэх долоо хоногт Дани улсыг зорихоор болжээ. Түүний айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх болон албаны бусад хүмүүс багтах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.