Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК хэвийн хүчин чадлаараа ажиллаж байна
2022.10.12

Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК хэвийн хүчин чадлаараа ажиллаж байна

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга, гишүүд Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК-ний үйл ажиллагаатай танилцаж байна.

Уг үйлдвэр төрийн өмчид шилжээд хагас жил болж буй. Энэ хугацаанд эвдрэл гарсан.

Рекорд амжилтын араас хөөцөлдөж гол зуухаа эвдсэн гэх мэдээлэл олон нийтэд тарсан. Тус үйлдвэрийн гүйцэтгэх удирдлагын өгч буй мэдээллээр Чулуунцарын үйлдвэрт эвдрэл гарсан. Энэ нь засварт шаардлагатай материал хил дээр гацсантай холбоотой аж. Цемент гарч буй тээрэмд огт эвдрэл гараагүй байна. Нийт 3 тээрэмтэй.

Хөтөлийн “Цемент-Шохой” үйлдвэр төрийн өмчид шилжсэнээр ажилтнуудынхаа цалинг 20, 40 хувиар 2 удаа нэмжээ. Урьд нь 500-700 мянган төгрөг байсан дундаж цалин 2.1 сая төгрөг болсон байна.

Төрийн өмчид шилжихээс өмнө жил бүр алдагдалтай байсан үйлдвэр 13 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй.

Тус үйлдвэр өдөрт 2000-2500 тонн цемент үйлдвэрлэж 80 хувийг нь Дарханы замын бүтээн байгуулалтад нийлүүлж байна.

Өнөөдрийн байдлаар үйлдвэр 100 хувь хүчин чадлаараа ажиллаж байна. Төрийн өмчид шилжихээс өмнө 30 орчим хувийн хүчин чадлаар ажиллаж байсан.

Хөтөлийн “Цемент-Шохой” ТӨХК-ийг ойрын үед нээлттэй ХК болгоно.