"Уурхайн нөхөн сэргээлт ба хаалт, уурхайн усны нөөц болон чанар" сэдэвт сургалт болж байна
"МЭРИТ" төслийн хүрээнд Канад улсын техникийн зөвлөхүүд болон Үндэсний зөвлөх багаас БОАЖЯ, МХЕГ-тай хамтран боловсруулсан "Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн хяналт-шинжилгээний хээрийн гарын авлага", "Уурхайн усны нөөц, чанарын хяналт-шинжилгээний хээрийн гарын авлага"-уудын сургагч багш бэлтгэх зорилго бүхий сургалт 10 дугаар сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Уг сургалтад Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Усны газар болон Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Холбоотой мэдээ
2025.02.20
2025.02.14
2025.02.14